“Хүүхдэд хамгийн тохиромжтой өглөөний хоол бол агшаамал будаа, энэ нь ашигтай аминхүчлүүд хурдан бөгөөд бүрэн шингэхэд тустай. Агшаамал будааны оронд жимсний чанамалтай аарц, эсвэл аарцтай жигнэмэг өгч болно. Ийм хүнс амархан шингэхийн зэрэгцээ 4-5 цагийн турш хүүхдийг өлсгөхгүй” хэмээн хоол зүйчид зөвлөдөг. Глюкоз бол ой тогтоолтыг сайжруулдаг, иймээс агшаамалд халбага зөгийн бал нэмж өгөөрэй.
Хүүхдийн эрүүл мэндэд төмөр маш чухал, энэ нь ногоон өнгийн хүнсний ногоо, хатаасан жимсний холимог (сухофрукты), өөхгүй маханд их бий. Мөн гадил, апельсинд агуулагддаг кали хүүхдэд хэрэгтэй, учир нь сурах идэвх, ажлын чадварыг дээшлүүлдэг. Түүнчлэн уураг тархины ажиллагааг идэвхжүүлэхийн тулд хүүхдэд өглөө ногоон цай, какао өгч болно.