өдөр
шөнө
×

Харвард: Йог ахимаг насныханд ашигтай

Ахимаг насны болон хөдөлгөөн багатай хүмүүст йог ашигтай болохыг Харвардын Анагаахын сургуулийн эрдэмтэд нотолжээ. Тэд нийт 33 клиник судалгааны дүнг нэгтгэж анализ хийсэн аж. “Йогоор тогтмол хичээллэх нь ахимаг насны хүмүүсийн бие махбодид эерэгээр нөлөөлдөг. Йогийн ямар төрлөөр хичээллэх нь онц ач холбогдолгүй. Эдгээр дасгалын дүнд хүмүүс хурдан алхдаг болж, хөлний хүч тамир улам нэмэгдэж байв. Дүгнэж хэлэхэд йогийн ачаар ахмад настнууд унаж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, эмнэлэгт хэвтэх зэргээс сэргийлэх боломжтой. Гэхдээ анх удаа хичээллэх хүмүүс заавал дасгалжуулагчийн хяналтад байвал зохино....  Гэхдээ энэ чиглэлд дахин шинэ судалгаа явуулах шаардлагатай. Яагаад гэвэл, зарим судалгаанд гэртээ амьдардаг хүмүүс хамрагдсан бол нөгөөд нь Ахмадын асрах газрынхан оролцсон. Мөн эдгээр оролцогчдын эрүүл мэндийн хувьд харилцан адилгүй байв. Түүнээс гадна бид йогийн янз бүрийн төрлийг хооронд нь харьцуулаагүй. Тэгээд ч йогоор хичээллэх нь тай-чи зэрэг бусад дасгал гимнастиктай ижил үр дүн үзүүлсэн билээ” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Энэ судалгааны тухай “Annals of Internal Medicine” сэтгүүл бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top