өдөр
шөнө
×

Цус өтгөрүүлж тромб үүсгэдэг хүнс бүү хэрэглэ

Цус өтгөрүүлж тромб үүсгэдэг хүнс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Юуны өмнө элсэн чихэр их агуулсан хүнс хэрэглэхээс аль болох татгалзвал зохино. Жишээлбэл, бялуу, шоколад, жигнэмэг...  Яагаад гэвэл, саахар нь амархан дасал болгодог онцлогтой, үүний зэрэгцээ цусны шинж чанарыг муудтгаж “өтгөрүүлэх” хандлагатай. Мөн бие организмын усгүйдэл нь цус өтгөрөхөд ихээхэн нөлөөлдөг. Ихэнх хүмүүс цай, кофе, жүүс зэргийг хэрэглэж ус уухыг хүсдэггүй. Гэтэл энэ бол хуурмаг үзэгдэл, зөвхөн цэвэр ус л амны цангааг тайлж бие махбодийн хэрэгцээг хангадаг. Уснаас татгалзсанаар таны бөөр сул ажиллаж аажмаар бие усгүйжих болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн яншуйг бага хэрэглэж бай. Энэ уг нь олон талын ашигтай ногоо гэхдээ түүнд их хэмжээгээр агуулагддаг К витамин нь цусны бүлэгнэлд нөлөөлдөг. Тиймээс яншуйг их идвэл тромбоз үүсч болзошгүй. К витамин мөн байцаа, брокколи зэрэг ногоонд их байдаг. 
Дээр дурдсан хүнсээс гадна архи, тамхи, таргалалт, варикоз, халдварт өвчин, хөдөлгөөний хомсдол зэрэг нь цус өтгөрөхөд нөлөөлдөг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top