өдөр
шөнө
×

ДЭМБ-ын зөвлөсөн хамгийн ашигтай 5 хүнс

Эдгээр хүнс нь сэргэлэн цовоо, тамир тэнхээтэй байлгаж стресст өртөхгүй, аюултай өвчин тусах эрсдэлийг бууруулан хөгшрөлтийг сааруулдаг. 
1. Сармис бол вирүсийн эсрэг тэмцдэг, бодисын солилцоог хурдасган хоолны шингэцийг сайруулан гэдэсний бичил орчин муу бол цэвэрлэдэг. Түүнд аллицин хэмээх хүчтэй антиоксидант агуулагддаг, энэ нь муу холестерины түвшнийг бууруулахад тустай. 
2. Томат буюу улаан лоолинд ликопиноор баялаг, энэ хүчирхэг антиоксидант нь бие махбодийн хөгшрөлтийг сааруулдаг. Түүнийг ямар ч хэлбэрээр идэхэд ашигтай. 
3. Ногоон цай наслалтыг уртасгадаг гэж Японы эрдэмтэд нотолжээ. Түүнд агуулагддаг олон полифенол нэгдлүүд бол чөлөөт радикалуудтэй “тэмцдэг”. Эдгээр нь та бидний эсүүдийг гэмтээж мутацид хүргэх аюултай юм байна. Эрдэмтэд 11 жилийн турш 40 мянган хүнийг судлахад өдөрт 2-4 аяга ногоон цай уудаг хүмүүс 23%-иар илүү урт насалж байв. Өөрөөр хэлбэл, эрт үхэх эрсдэл 23% буурсан, энд зүрхний болон хавдар, тархины өвчлөл хамаарсан. Гэвч хэтрүүлж болохгүй, ногоон цай бол тодорхой хэмжээгээр кофеин агуулдаг. 
4. Кофе бол хүчтэй антиоксидант, хэтрүүлж хэрэглэхгүй бол их ашигтай. Өдөрт 3-4 аяга кофе уухад биед сөрөг нөлөөгүй. Хамгийн гол нь саахар зэрэг нэмэлтгүй, цэврээр ууж хүсвэл корица нэмээрэй. 
5. Миндаль самар нь поли-ханаагүй өөхний хүчлүүд, Е витаминыг агуулдаг ба судасны ханын уян хатан байдлыг хадгалж зүрх судасны өвчин, атеросклерозоос сэргийлдэг аж. 18 сарын турш өдөр бүр 5-10 ширхэг самар идэхэд холестерины түвшин сайжирдаг болохыг судалгаагаар баталжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top