Биеийн жин хэвийн байх нь дархлааны систем зөв ажиллах гол үндэс билээ. Жингээ багахан хэмжээгээр бууруулахад л хүний бие организмын дархлаанд таатай нөлөөлдөг болохыг эрдэмтэд нотолжээ. Таргалалт, чихрийн шижингийн 2-р төрлөөр өвчилсөн хүмүүс хэрэв биеийн жингээ бууруулж чадвал дархлааны эсүүд аюултай өөрчлөгдөхөөс сэргийлнэ. Та бидний дархлааны систем бол олон төрлийн эсүүдээс бүрддэг бөгөөд чухам эдгээр эсүүд л вирүс микроб зэрэг “дайснууд”-аас бие махбодийг хамгаалдаг аж. Эрүүл саруул байхын тулд дархлааны эсүүд тодорхой тэнцвэр балансыг хадгалах ёстой гэж эрдэмтэд тайлбарладаг. Буруу хооллолт, илүүдэл өөхийн хуримтлал зэрэг олон хүчин зүйл энэ чухал балансыг алдагдуулж, бие махбодийг хамгаалах үүрэгтэй дархлааны эсүүдийг халдан довтлогч болгож хувиргадаг. Илүүдэл өөхөн давхаргаас болж (ялангуяа гэдэс орчим) “үрэвслийн” дархлааны эсүүд үүсч цусаар тархан эрүүл мэндэд хор хөнөөл учруулах аюултай. Түүнээс гадна дархлааны системийн үрэвссэн бусад эдүүд (макрофаги гэх мэт) өөхөн давхаргад идэвхиждэг юм байна.