өдөр
шөнө
×

Витаминыг хэтрүүлж хэрэглэх осолтой

“Хоол хүнсээ зөв сонгож хэрэглэсэн тохиолдолд бие махбодид шаардлагатай бүх витаминыг авч чадна. Гэтэл өнөөдөр ихэнх хүмүүс дур мэдэн элдэв витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэмэлтээр тогтмол хэрэглэдэг болжээ. Тэд витаминыг огт аюулгүй гэж боддог, үнэндээ аливаа витаминыг хэтрүүлж хэрэглэх нь таагүй уршиг дагавартай. Витамин, бэлдмэлийг хэт ихээр уудаг бол гипервитаминоз болно, өөрөөр хэлбэл бие махбодид витамины илүүдэл үүснэ. Жишээлбэл, D витамины илүүдэл болбол яснаас кальци “угаагдаж” гадагшилдаг, улмаар дархлааны системийг дарамталж судсанд таагүй нөлөөтэй. Тэр бүү хэл ийм илүүдэл нь ой тогтоолт, танин мэдэхүйн чадварт ч сөргөөр нөлөөлдөг. Английн шинэ судалгаанаас үзэхэд D витаминыг хэтрүүлж хэрэглэх нь оюуны хомсдолд хүргэж болзошгүй аж. Хүний хоногт хэрэглэх D витамины хэмжээ 600-800 МЕ байдаг, гэтэл зарим хүн өдөрт 2000-4000 МЕ ууж байна. Ийм учраас ямарваа эм бэлдмэл, витаминыг заавал эмч, мэргэжилтний зөвлөгөөний дагуу хэрэглэвэл зохино”  хэмээн ОХУ-ын анагаах ухааны дэд доктор, гепатологч эмч Сергей Вялов сэрэмжлүүллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top