өдөр
шөнө
×

Аз жаргалгүй болгодог ажил мэргэжлийг нэрлэв

Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд 10 жилийн турш явуулсан туршилтаа дуусган дүгнэжээ. Тэд энэ бүх хугацааны турш 700 оролцогчийн сэтгэц ба бие махбодийн эрүүл мэндийг ажигласан байна. "Аз жаргалтай байхад өндөр цалин, алдар нэр хэрэггүй, харин огт өөр хүчин зүйл шаардлагатай болохыг бид олж тогтоосон. Ажил үүргийн хэмжээ, ачаалал, ажлын байр, даргын зан авир зэрэг үзүүлэлт их үүрэгтэй аж.  Түүнчлэн таашаал авах, амьдралын бүрэн дүүрнийг мэдрэхэд эргэн тойрны хүмүүстэй эерэг, өөдрөг харилцаатай байх маш чухал. Хамгийн гол нь, бусад хүнтэй харилцдаггүй ажил мэргэжил л хүмүүсийг аз жаргалгүй болгож байна" хэмээн профессор Роберт Уолдингер ярилаа.
Хэрэв хүн байнга хүмүүстэй харьцдаг бол (ядаж ажлын хамт олны хүрээнд) өөрийн ажил үүргээ илүү сайн гүйцэтгэж аз жаргалыг мэдэрдэг ажээ. Туршилтад оролцогчдоос хамгийн азгүй хүмүүс нь хамт олонгүй, эсвэл үйлчлүүлэгчидтэй харьцдаггүй ажил хийдэг ажилтнууд байжээ. Жишээ: Шөнийн харуул, ачааны машины жолооч... Түүнээс гадна ажлын харилцаа хэр их байх болон харилцааны чанар их ач холбогдолтой гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв. Ажил дээрээ ууртай, сэтгэл дундуур үйлчлүүлэгчидтэй харьцдаг бол өөрийгөө жаргалгүй гэж мэдрэхийн зэрэгцээ мэргэжлээсээ ядарч залхах нь олонтаа ажиглагджээ. Жишээ: Эмч, байцаагч, коллектор, өргөдөл гомдол хариуцсан ажилтан..... "Харин ажлын хамт олны дундаас найзтай болсон ажилтнууд илүү үр өгөөжтэй ажиллаж стрессийг мэдрэх нь хэд дахин бага  байв" гэж эрдэмтэд тайлбарлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top