Цус өтгөрсөн үед эм хэрэглэлгүй цусаа шингэлэх арга бий, тухайлбал хоолны цэсээ жаахан өөрчлөөд үз. Юуны өмнө буцалсан ус тогтмол ууж сур. Шүүс, цай зэрэг шингэн биш зөвхөн ус уух ёстойг анхаарна уу. Насанд хүрсэн хүн өдөрт бүр 2-2,5 литр ус уух хэрэгтэй. Халуун өдөр үүнээс ихийг хэрэглэвэл зохино. Та мөн гэр бүлийн гишүүдээ ус уулгаж сургаарай. Цэвэр ус бол тромб үүсэхээс сэргийлдэг бөгөөд гарын доор хамгийн ойр бөгөөд хамгийн хүчтэй хэрэгсэл.
Цус шингэрүүлэх хүнс гэж бий. Үүнд: Оливын ба маалингын тос, алимны уксус, самар, сонгино, сармис, нимбэг, наранцэцгийн самар, улаан манжин, какао, гашуун шоколад, загас ба загасны тос, томат, томатын шүүс, овъёосны агшаамал, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, интоор, цангис, чий жимс, цагаан гаа. Дээр дурдсан хүнсний жагсаалтаас ядаж 2-3 нь өдөр бүр таны хоолны ширээн дээр байх ёстой. Түүнчлэн сармис тогтмол хэрэглэвэл тромб үүсэх магадлал тал хувиар багасдаг билээ.