өдөр
шөнө
×

ОХУ-ын 851 мянган иргэн ДОХ-той

Манай хойд хөрш Орос улсын 850 мянга гаруй иргэн ДОХ-той. Оросууд ДОХ-ын тархалтыг 3 үе шатад хуваадаг юм байна. 1 шат: Халдварын ганц нэг тохиолдол бүртгэгдэх. 2-р шат: Хүн амын аль нэг бүлгийн (тухайлбал мансуурах донтнууд) 5% нь халдвартай байх. 3-р шат: Жирэмсэн эхчүүдийн 1% халдвар авах. ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын Тахал ба ДОХ-с сэргийлэх тасгийн удирдагч Вадим Покровский "Манай 9 мужид ДОХ-ын 1-р шатны дэгдэлт бүртгэгдсэн, эдгээр нь голдуу үндэсний БНУ. Харин 2-р шатны ДОХ 48 мужид, 3-р шатных 27 мужид илрээд байна. Оросын нийт хоригдлын 10% нь ДОХ-той... Эрхүү мужийн жирэмсэн эхчүүдийн 2,6% нь ДОХ-ын халдвар авчээ" хэмээн мэдэгдсэн тухай “РИА Новости” дамжуулав. Нэмж өгүүлэхэд, Орос 400 мянга гаруй хоригдолтой. 
НҮБ 2022 онд ДОХ маш хурдан тархдаг орнуудын жагсаалтыг гаргасан. Жагсаалтын айргийн 5-д Нигери, Мозамбик, Энэтхэг, Өмнөд Африк, ОХУ орсон юм. Гэвч ОХУ-ын Эрүүл мэндийн яам үүнийг эрс няцааж "Энэ мэдээлэл үнэнд нийцэхгүй байна. Орост 2022 онд ДОХ-той 851754 хүн бүртгэгдсэн, энэ нь хүн амын 0,58% гэсэн үг" гэж мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top