өдөр
шөнө
×

Болгар чинжүү ашигтай

Болгар чинжүү бол дархлаа, нүдний хараанд сайн тухай "Nutrients" бичжээ. Амтат чинжүүнд ликопин агуулагддаг, энэ бол чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй бодис бөгөөд бие махбодийг исэлдэхээс сэргийлж эсүүдийн гэмтэлтэй тэмцдэг, мөн зүрхний өвчин зэргээс хамгаална. Шар, улбар чинжүүнд харин зеаксонтин, лютеин (каротиноид) бий, эдгээр нь хараанд сайн. А витамин харин дархлааг сайжруулдаг гэдгийг бүгд мэднэ. Болгар чинжүү бол В6 витамины эх үүсвэр. Хоногт хэрэглэх В6 витамины 35%-г улаан чинжүүнээс авч болно, түүнчлэн энэ нь сэтгэл санааг өргөж гутралаас сэргийлдэг. Болгар чинжүү мөн бодисын солилцоог сайжруулдаг. Түүнд агуулагддаг капсантин бодисын ачаар үрэвслээс сэргийлэхийн зэрэгцээ биеийн жингээ бууруулж болно. Түүнээс гадна энэ чинжүү цусны даралтыг бууруулдаг аж. Түүнд агуулагддаг кверцетин бол хүчтэй антиоксидант шиг үйлчилгээтэй юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top