---Оросын профессор, токсикологч эмч Михаил Кутушовын зөвлөгөө---
Та бид өдөр тутам токсин, хортой бодисуудыг бохир агаар, ус, хоол хүнс, ахуйн хэрэгсэл, тамхины утаа, алкоголь, тэр бүү хэл зарим эм зэргээр дамжуулан “авдаг”. Иймээс токсиныг хоргүйжүүлэх, бие махбодиос гадагшлуулах нь маш чухал ач холбогдолтой. Хаягдал шаар, токсиныг гадагшлуулахад туслах хүнсийг та хоолны цэсэндээ заавал багтаах хэрэгтэй. Жишээ нь, өглөөний унданд алим, авокадо идвэл зохино. Алим бол уусдаг эслэг (пектин), витамин, минералаар баялаг, эдгээр нь бие махбодиос хүнд металлуудын давсыг гадагшлуулахад тусална. Түүнчлэн алим нь гэдэсний ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Харин авокадод моно-ханаагүй өөхөн хүчил, глутатион бий, үүний ачаар элэг өөрийн үндсэн үүрэг болох хор тайлах ажиллагааг сайн гүйцэтгэж өлсөх мэдрэмжийг блоклодог. Түүнчлэн овъёосны агшаамал гэдсэнд сайн бас токсиныг биеэс зайлуулна. Мөн хоргүйжүүлэх ундааны тоонд нимбэгтэй цай, ногоон цай багтдаг.