өдөр
шөнө
×

Биологийн нас таны хэр их ус уухаас хамаарна 

Насанд хүрсэн хүмүүс хангалттай хэмжээний ус уудаг бол бие нь илүү эрүүл, урт насалдаг төдийгүй архаг өвчинтэй байх нь цөөн гэж Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд шинэ судалгааны дүнгээ олон нийтэд танилцуулав. Эрдэмтэд судалгааны хүрээнд 11255 хүний биеийн байдлыг 30 жилийн турш ажиглаж дүгнэсэн аж.
“Бие махбодийн төлөв байдал ба цусны ийлдэс дэх натрийн түвшний хооронд уялдаа холбоо бий. Бие махбод дахь усны агууламж буурахаар энэ түвшин ихэсдэг. Цусны йилдэс дэх натрийн түвшний хэвийн хэмжээ бол 135-146 мэкв/л. Натрийн хэмжээ нь хэвийн нормоос дээгүүр болж ихсэх тутам хүмүүс архаг өвчнөөр илүү их өвчилж биологийн хөгшрөлт хурдассан шинж тэмдэг илт илэрч эхэлдэг болохыг манай судалгаа нотолсон. Гэхдээ бас ус, шингэний хэмжээг хэтрүүлж болохгүй, энэ нь сөрөг уршиг дагавартай болохыг анхааруулж байна” гэж эрдэмтэд ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top