өдөр
шөнө
×

Холестерин бууруулах 5 хүнс

----Хоол зүйч Ричард Аллисоны зөвлөгөөг "Daily Express" нийтэлжээ---
Холестерины түвшин өндөр бол хоолны онцгой дэглэм сахивал зохино. Тухайлбал өөх тосоор баялаг хүнсээс татгалзах ёстой. Өглөөний унданд дараах 5 төрлийн хүнс хэрэглэхийг зөвлөж байна. 
- Овъёосны агшаамал бол өглөөний ундны хамгийн ашигтай хувилбар бөгөөд эслэгүүд агуулдаг. Агшаамал дээр жаахан жимс эсвэл самар, корица нэмж болно. 
- Холестерин ихтэй бол өглөөдөө 1-2 ширхэг өндөг идээрэй, илүү хэрэггүй.
- Йогурт нь уураг ихтэй, өөх тосгүй учраас холестерины үзүүлэлт өндөр хүмүүст төгс хүнс. Хүсвэл жаахан зөгийн бал нэмж болно. 
- Бүхэл үрийн хүнс бол эслэгийн бас нэг эх үүсвэр, иймээс бүхэл үрийн талхыг тослоггүй бяслагтай идээрэй. 
- Смузи бол микро элементийг “бөөндөх” сайхан хувилбар. Тослоггүй сүү эсвэл йогурт дээр жимс, бууцай, чиа үр нэмж хэрэглэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top