өдөр
шөнө
×

Хаврын харшилтай тэмцэх тухай

Харшилтай хүмүүс хаврын улиралд цэцэрлэгт хүрээлэн, ой модоор бага зугаалах хэрэгтэй. Мөн цэцгийн тоосжилтын үеэр өрөө тасалгааны болон авто машины цонхыг бүү нээ. Ялангуяа өглөө эрт,  халуун хуурай уур амьсгалтай өдөр гадаа гарахаас зайлсхий, энэ үед агаар дахь тоосонцрын хэмжээ хамгийн их байдаг.
Орон гэртээ чийглэг цэвэрлэгээ хий. Гэртээ орж ирмэгцээ хувцсаа сольж шүршүүрт орж байгаарай. Өрөө тасалгаандаа шүүлтүүртэй агааржуулагч худалдаж авбал зохино. Угаасан хувцас хунараагадаа тагтан дээр бүү өлгө. Харшилтай ургамал ногоо хэзээ цэцэглэх, тоосоо хүртэдэг тухай мэдэж авахыг хичээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Хоол хүнсэндээ ястай шинэ жимс, самар, халуун ногоо, квас, зөгийн бал хэрэглэхээс зайлсхий. Ургамлын ханд зэргээр эмчилгээ хийлгэж болохгүй,  мөн бүтцэд нь натурал ургамал орсон гоо сайхны бүтээгдэхүүн бүү хэрэглэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top