өдөр
шөнө
×

Хоолны дэглэмээ буруу сонговол эрхтэнүүд элэгдэж хөгширдөг

---Хоол зүйч эмч Анжелика Дювалийн зөвлөгөө---
Хоолны дэглэм сонгохдоо алдаа гаргаж буруу шийдвэр гаргах нэн осолтой. Ялангуяа зарим хүн богино хугацаанд турахын тулд хэт чанга хатуу дэглэм сахих нь бие махбодид ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Хэсэг хугацаанд жин буурсан ч дорхноо буцаж таргалахаас гадна бие махбодийн хөгшрөлт хурдасдаг. Хэдэн өдөр юу ч идэхгүй ус уух зэргээр бодлогогүй алхам хийж огт болохгүй. Хүн ингэх  их өлсөх нь байнгын стресст өртөнө гэсэн үг. Ихэнх хүмүүс хоолны хатуу дэглэм барьж байгаад хаяж гэнэт их иддэг, гэтэл үүнээс болж ходоод гэдэсний зам төдийгүй бие бүхэлдээ хэт ачаалалд орно. Улмаар биеийн эрхтэнүүд, эдүүд хүчтэй элэгдэлд орох болно, үүний зэрэгцээ илчлэгийг хуримтлуулах гэж хичээнэ. Үүний дүнд биеийн жин эрс нэмэгдэж бүр өмнөхөөс давж магадгүй. Эдгээр өөрчлөлтийн улмаас та дахин бие, сэтгэлийн хэт ачаалалд орж улам хөгширч эхэлнэ. Ийм учраас бүү өлс, өөрийгөө ингэж хүчтэй хямрал, стресст өртүүлж болохгүй. Хоол тэжээлээ зөв, оновчтой сонгож хоногийн турш хуваарил. Хамгийн гол нь, бие организмд шаардлагатай тэжээлийн бодис ба витамин, микро элементийг хангалттай авахын тулд төрөл бүрийн хүнс хэрэглэж хэвшил болго. Хэтрүүлж идэхээс сэргийлэхийн тулд хоолны илчлэгээ тооцоолж сураарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top