өдөр
шөнө
×

Ковидтой эхээс тархины гэмтэлтэй хүүхэд төрсөн 2 тохиолдол бүртгэгдэв

АНУ-ын Майамид ковидтой эхээс тархины гэмтэлтэй хүүхэд төрсөн 2 тохиолдол бүртгэгджээ. “Miami Health System” их сургууль ба Майамийн их сургуулийн дэргэдэх Миллерийн анагаахын сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсны эцэст дүгнэлтээ гаргав. “Эхчүүд жирэмсний 13-28 долоо хоногтой байхдаа ковидоор өвчилсөн, мөн нэг эх нь давтан 3-р триместрт энэ өвчний халдвар авчээ. Коронавирүс нь эхчүүдийн эхсээр дамжин урагт халдварласныг тогтоосон. Чухам үүнээс болж хүүхдүүд уураг тархины гэмтэлтэй төрлөө. COVID 19-н тест хийхэд 2 хүүхдийнх хоёулаа сөрөг гарсан, гэхдээ тэдний цусан дахь эсрэг биетийн тоо өндөр байв. Нэг хүүхэд нь 1 нас 1 сартайдаа нас барлаа” хэмээн судлаач эрдэмтэд тайлбарлалаа. Профессор Али Саад “Хоёр эхийн эхсийг шинжилж үзэхэд вирүсийн нөлөөгөөр эмгэг өөрчлөлт орсон ньтогтоогдсон" хэмээн мэдэгдэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top