Дэлхийн алдартай загвар өмсөгч Хайди Клумын хоолны дэглэмийг хүргэе. "Энэ хоолны дэглэмийн ачаар 3 хоногт 3 кг турж болно, гэхдээ ямар ч хууч өвчингүй, эрүүл хүн зориулагдсан гэдгийг анхаарна уу. Түүнчлэн 3-аас олон хоног ингэж хооллож болохгүй, тэр тусмаа хаврын тарчиг цагт.... Байцаа бол өөх тосгүй, эслэгээр баялаг хүнс. Харин дарсан байцаанд агуулагддаг сүүний хүчлийн бактериудын ачаар хоол боловсрох явц идэвхжих юм" гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Та доорх 2 хувилбарын аль нэгийг сонгон туршаарай.
Өглөөний цай 1: Овъёосны нэвс 1 таваг, тослоггүй йогурт 1 аяга, жаахан жимс.
Өглөөний цай 2: Хөх тарианы талх 1 зүсэм, шар буурцгийн мах 1 зүсэм, дарсан байцааны шүүс.
Үдийн хоол 1: Исгэлэн байцаатай бин, чанасан өндөг 1 ширхэг, 50 грамм гахайн давсалсан мах, төмс бас дарсан байцаа 2 хоолны халбага.
Үдийн хоол 2: Дарсан байцаатай салаат, алим ба луувантай нухаш.
Оройн хоол 1: Исгэлэн байцаатай шарсан загас. Тослоггүй загасны гол мах 200 грамм, улаан манжин.
Оройн хоол 2: Төмсний нухаш, аяга шөл, атга яншуй, дарсан байцаатай шөл.