өдөр
шөнө
×

3 жилийн зайтай скрининг хийхэд 6 хүний 1-т хорт хавдар илэрчээ

"Naked Science"-д өгсөн Оросын дотрын эмч, токсикологч эмч Алексей Водовозовын ярилцлагаас хүргэж байна. 
Хорт хавдар хичнээн хугацааны дараа илэрдэг болохыг тогтоох гэж олон судалгаа хийсэн, гэвч энд маш олон хүчин зүйл нөлөөлдөг тул тодорхой тоо хэлэх боломжгүй.
Хавдар, хорт хавдрын өвчлөлийн явц янз бүр, заримдаа удаан хугацаагаар шинж тэмдэггүй явдаг. Статистикаас үзэхэд хөхний хорт хавдраар өвчилсөн 4 хүний 1-д ямар ч шинж тэмдэг илрээгүй ба зөвхөн шинжилгээний үеэр онош тогтоогджээ. Үүний зэрэгцээ хөхний ба гэдэсний хорт хавдрыг илрүүлэхээс 10 жилийн өмнө хавдар үүсч эхэлсэн тохиолдол бий. Иймээс эрүүл хүн хорт хавдрын эхний үе шатанд хүртэл хэр хугацаа өнгөрөхийг тогтоох бараг боломжгүй. 3 жилийн зайтай скрининг (эрт илрүүлэг) хийхэд 6 тохиолдлын 1-т нь хорт хавдар илэрсэн. Гэхдээ өвчний төрлүүд харилцан адилгүй гэдгийг ойлгох ёстой.
Тэр бүү хэл хүн нас барсны дараа хорт хавдартай болохыг мэдсэн баримт байдаг. Тэгээд ч ихэнх хүмүүс өвчин илэрсний дараа яагаад өвчилсөн гэхээсээ хэр удаан амьдрахыг илүүтэй сонирхдог.... Хорт хавдрыг эрт оношлуулж эмчилгээг эхлүүлэх тусам эдгэрэх магадлал өндөр.... Нойр булчирхайн хорт хавдартай өвчтөний 5 жил амьдрах магадлал 11,5% бол мезотелиомын үед 12%, цөсний уутны хорт хавдрын үед 19,4%. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top