өдөр
шөнө
×

Брокколи байцаа хорт хавдраас сэргийлэхэд тусална

Брокколи байцаа бол олон талын ашиг тустай ногоо. Түүнд С ба В9, Е, К витамин, бас эслэгүүд, кали, кальци, магни гээд бүхий л төрлийн тэжээлийн бодисууд байдаг, мөн сульфорапан ба каротиноид, бета-каротин, лютеин ба зеаксантин зэрэг антиоксидант, хорт хавдрын эсрэг бодисууд агуулагддаг. Брокколи бол зүрх-судасны системийг бэхжүүлнэ, яагаад гэвэл фолийн хүчил болон антиоксидантуудыг агуулдаг. Энэ ногоо түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, цусны даралт болон цусан дахь саахарын түвшнийг зохицуулдаг, нүдний эрүүл мэндэд сайн. Хоолны цэсэндээ брокколийг  заавал оруул, учир нь хоол боловсруулахад тусалдаг ба холестерины түвшнийг бууруулах, яс бэхжүүлэх, цус багадалтаас сэргийлэх, биеэс хортой бодисуудыг гадагшлуулах зэрэг ашиг тустай. Брокколи мөн жин хаяхад тусалдаг. Тал стакан брокколи идэхэд ердөө 25 калори болно. Брокколийг түүхийгээр идвэл ашигтай шинж чанараа бүрэн хадгалдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Нэмж өгүүлэхэд, соёолуулсан брокколийн тусгай хандыг хэрэглэхэд арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж үрчлээтэх, гэмтэхээс сэргийлдэг гэж Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэд өмнө мэдэгдсэн билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top