өдөр
шөнө
×

Литов хүүхдийн вакцинжуулалтыг түр зогсоов

Коронавирүсийн эсрэг вакциныг хүүхдэд тарихаа түр зогсоосон тухай Литов улс өнөөдөр мэдэгдэв. “Хүүхдүүдийг вакжинжуулалтад хамруулахаа түр зогсоосон нь Covid 19-н вакцины хүчинтэй хугацаа дуусч буйтай холбоотой. Хүүхдийн вакцины хугацаа 4 сарын 30-нд дуусна. Бид 5-11 насны хүүхдүүдэд вакцины эхний тунг тарихаа болилоо, яагаад гэвэл 2 дахь тунг хийх боломжгүй гэсэн үг. Энэ насны хүүхдүүдэд зориулсан нийт 7600 тун вакцин одоо байна ” хэмээн Эрүүл мэндийн яамын төлөөлөгч Гинрета Мегелинскене мэдэгдлээ. 
Литов улс коронавирүсийн эсрэг вакцины бүрэн тунг 5-11 насны 6100 хүүхдэд тарьсан ба мөн 1400 хүүхдэд эхний тунг хийжээ. Энэ улс нийт 142 мянган тун хүүхдийн вакцин захиалж авчирсан, гэвч ихэнхийг устгажээ, яагаад гэвэл хугацаа нь дууссан. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top