өдөр
шөнө
×

Коронавирүсийн “арктур” шинэ хувилбар 29 оронд бүртгэгдлээ

Коронавирүсийн шинэ дэд хувилбар "арктур" (XBB 1.16 албан бус нэршил) 2023 оны 1 сараас эхэлж дэлхийгээр тархаж эхэлсэн ба одоо 29 оронд бүртгэгдсэн. Харин 4 сарын 18-нд манай хойд хөрш ОХУ-д "арктур" илэрчээ. "Арктур штамм бол коронавирүсийн омикрон хувилбарын дэд төрөл бөгөөд кракены “хамаатан" гэж  хэлж болно" хэмээн Оросын анагаах ухааны доктор, хүүхдийн эмч, дархлааны эмч Андрей Продеус тайлбарлажээ. Харин энэ орны Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхны төлөөх хяналтын албаны дарга Анна Попова "Коронавирүсийн арктур хувилбараар өвчилсөн 4 тохиолдол манайд батлагдсан. Оросын тестээр энэ хувилбарыг илрүүлж чадаж байгаа. Өвчлөл цаашид ихсэх эрсдэлтэй, яагаад гэвэл амралт зугаалгын үе эхэлж байна. Арктурын халдвар 5 сарын сүүлээр оргил үедээ хүрэх шинжтэй. Манай орны эрүүл мэндийн систем ачаалалд бэлэн” хэмээн мэдэгдлээ. 
Арктурыг омикрон шиг халдвартай гэсэн ч голдуу хөнгөн өвчилж байгаа аж. Ялангуяа Энэтхэгт энэ хувилбар газар авчээ. 3 сарын 30-нд энд 13,5 мянга орчим хүн халдвар авсан бол 4 сарын дундуур 60 мянга гаруй болж нэмэгдсэн, зарим нутагт заавал маск зүүхийг үүрэгдлээ. Арктурт бусад хувилбарт байхгүй шинэ шинж тэмдэг бий. Энэ бол нүд загатнах, улайх (конъюнктивит) бөгөөд ялангуяа хүүхэд, өсвөр насныханд илэрч байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top