Хэтрүүлж идэх нь бие галбирт сөрөг нөлөөлөхөөс гадна хоол боловсруулалтыг муутгаж хөл ба нуруунд асуудал үүсгэх таагүй уршиг дагавартай. Иймээс биеийн жингээ барих, хоолны дуршлаа бууруулах, өлсөх мэдрэмжээ дарахыг хүсвэл дараах унднаас сонгон уугаарай.
Кофе, халуун шоколад хэдий илчлэгтэй ч бага хэмжээгээр, хааяа хэрэглэхэд гэмгүй. Какаогийн агууламж 70%-с дээш гашуун шоколад хамгийн ашигтай. Түүнд магни агуулагддаг учраас хоолны дуршлыг бууруулж чихэрлэг, амттай юм идэх хүслийг дардаг. Гашуун шоколадаар халуун унд хийж уухад мөд юм идмээр санагдахгүй. Кофег ялангуяа масло эсвэл шар тостой уувал 2-3 цаг хоол идэхгүй явна.
Ногоон цай, сүүтэй ногоон цай бол их хэмжээний ашигтай антиоксидант агуулдаг, бас хоол идэх хүслийг бууруулдаг. Мөн имбирь буюу цагаан гаатай цай ч гэсэн хоолны дуршлыг бууруулж стрессийг намжаадаг. Түүнчлэн лаванда, балжингарма, далдуу модны цай зэрэг ургамлын гаралтай унд уух ашигтай.
Сүү, тараг оройдоо хэрэглэж болно. Үдэш юм идмээр санагдвал аяга сүү эсвэл тарганд жаахан корица (имбирь, зөгийн бал зэрэг) нэмж ууж болно.