өдөр
шөнө
×

Алхалт ямар ашигтай вэ?

Явган явах нь хүний хөл төдийгүй бүхий л бие организмд маш ашигтай. Дундаж хурдтай алхахад л таны бие махбодь илүү эрчимтэй ажиллаж эхэлнэ, хэмнэлээ хурдасгах тусам төчнөөн илүү үр дүнд хүрнэ. Алхалт юуны өмнө нуруу сээрэнд хэрэгтэй, энд маш өргөн хүрээний мэдрэлийн сүлжээ бий, иймээс та бидний амьдралд бүхэлд нь нөлөөлдөг юм. Түүнээс гадна чухам нурууны ачаар бүх эрхтэн зөв байрлалдаа байдаг. Хэрэв явганаар их алхаж заншвал үе мөч, нурууны эдүүд бэхжиж иллэг массаж болж өгнө. Булчингууд ачаалалтай байхад цус хамгийн хэцүү, хүршгүй газруудад очиж эргэн тойрноо хүчилтөрөгчөөр баяжуулдаг, улмаар нурууны үе тус бүрийг “зөөлөн займчуулж сэгсрэх” тул хөнгөн массаж хийгдэж байдаг. Явган алхах, ялангуяа хурдан алхахад бүх эрхтэнд эерэгээр нөлөөлж хүчилтөрөгчөөр хангахын зэрэгцээ эдүүдээс хор ба илүүдэл, хаягдал шаарыг гадагшлуулдаг. Тиймээс сайн хэмнэлтэй, тогтмол алхдаг бол зүрх судастай холбоотой асуудал үүсэх магадлал эрс буурч, биеэс холестерин гадагшилж даралт хэвийн болдог. Тэр бүү хэл явган их алхдаг бол остеопороз, хавдар хүртэл “айж” саарна. 
Цаг агаар муу үед гадуур алхахын оронд шатаар дээш өгсөх буюу доош буух хэрэгтэй. Хэрэв та спорт, биеийн тамираар огт хичээллэдэггүй бол 1-2 давхраас эхлэх хэрэгтэй (3-4 шат хоорондын зай). Эхний үед шатаар хэсэг алхаад жаахан амарч зүрхний хэмнэл, амьсгалаа дарж бай. Анх эхлэхдээ шатны гишгүүр бүү алгас, тогтсон хэмнэлээр хөлийн өсгийгөөр гишгүүр бүр дээр гишгэлнэ. Харин та аажмаар ачааллаа нэмсээр нэг удаад бүх давхрыг амьсгаадахгүй нэгмөсөн алхаж гарсны дараа гишгүүр алгасч болох юм. Гэхдээ шатны бариулаас барихаа мартаж болохгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top