Хөхний хорт хавдрын шинж тэмдгийг ил ба далд гэж ангилдаг тухай Оросын “СМ-Клиника” эмнэлгийн хавдрын эмч Расул Ахмаев ярилаа.
Хөхний хорт хавдрын далд шинж тэмдэг:
- их ядрах
- нойрмоглох
- хоолны дуршил буурах
- шалтгаангүйгээр биеийн жин буурах
- сарын тэмдгийн мөчлөг алдагдах
- анхаарал төвлөрөхгүй байх
Хөхний хорт хавдрын ил шинж тэмдэг:
- хөх хатуурах, хөхөнд хатуу юм мэдрэгдэх
- 1 эсвэл 2 хөхний хэмжээ жижигрэх буюу томрох
- хөхнөөс цусархаг шингэн ялгарах
- хөхний арьсан дээр яр шарх гарах
- хөхний товчин дээр яр шарх гарах
- хөхний арьс энд тэндээ улайх
- нэг хөх нөгөөгөөс илүү халуун болж мэдрэгдэх
- хүзүү, суга, заримдаа цавинд зангилаа үүсч мэдрэгдэх
- толгой өвдөх
- хавирга хавьцаа өвдөх
- амьсгаадах
- гэдэс томрох (гэдэс хэвлийд шингэн хуримтлагдсанаас болж)