өдөр
шөнө
×

Хуванцар савтай уснаас татгалз

---Оросын харшлын эмч, дархлаа судлаач Наталья Перовагийн зөвлөгөө--- 
Хуванцар савтай усыг ундны ус болгож үргэлж ууж болохгүй, их осолтой. Яагаад гэвэл хуванцарт бифенол хэмээх бодис агуулагддаг. Энэ бодис бага хэмжээгээр бол хор хөнөөлгүй, гэхдээ хэрэв бие махбодид хуримтлагдаж эхэлбэл эрүүл мэндэд асуудал үүсгэдэг. “Бифенол А” гэхэд л зүрх ба судасны өвчин, таргалалт, чихрийн шижин зэрэг өвчин тусахад хүргэж болзошгүй, мөн бамбай булчирхайн ажиллагааг доголдуулахаас өгсүүлээд хавдрын өвчлөл, аутизм, тэр бүү хэл хүүхдүүдийг оюуны хомсдолд хүргэх аюултай. Ийм учраас гэр ахуйдаа хуванцар бүү хэрэглэ, ийм савтай хоолыг халааж болохгүй. Түүнчлэн хоол зөөдөг хуванцар саваа ойр ойрхон сольж байгаарай, мэдээж гэмтсэн хуванцар савыг бүү ашигла. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top