Пенсильваний их сургуулийн дэргэдэх Перельманы нэрэмжит Анагаахын сургууль болон Луисвиллийн их сургуулийн эрдэмтэд архаг нойргүйдлийн шалтгааныг олжээ. “Архаг нойргүйдэх нь агаарын бохирдол, гудамжны чимээтэй холбоотой болохыг тогтоолоо хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааны үр дүнг “Sleep Health” сэтгүүл нийтэлжээ. Судалгаанд 62 хүнийг хамруулж 14 хоногийн турш нойрны тэмдэгглэл, идэвхжилийн трекер зэргийн тусламжтай ажигласан аж. Гэтэл нойр муутай хүмүүсийн унтлагын өрөөнд агаарын бохирдлын өндөр түвшин (хатуу хэсгүүд, PM2,5) байсан, мөн нүүрсхүчлийн хий, дуу шуугиан, агаарын өндөр температур бүртгэгдэж байв. "Энэ судалгааны ачаар хүмүүсийн эрүүл мэнд, амьдралын чанарт гадаад хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөг гэдгийг бид ойлгуулахыг хүссэн. Унтлагын өрөөний байрлал, тохижуулалт маш чухал үүрэгтэй. Бид дахин судалгаа явуулж нойрны чанарыг сайжруулах, нойргүйдлийн улмаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх явдлыг бууруулах шинэ арга замыг эрж хайх болно" хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. .