өдөр
шөнө
×

Nature: Өдөрт 30 мин идэвхтэй алхахад нас 16 жилээр уртасна

Өдөр бүр явган явж, алхах нь хүний бие сэтгэлд эерэгээр нөлөөлдөгийг эрдэмтэд эртнээс мэдэж байсан ч анх удаа алхалтын хурдыг генетикийн мэдээлэлтэй нь харьцуулж судаллаа. Английн Лестерийн их сургуулийн эрдэмтэд өдөрт 30 минут эрчимтэй алхахад 16 жилээр урт насалдаг хэмээн мэдэгдэв. Тэдний туршилтын үр дүнг “Communications Biology” (Nature) сэтгүүл нийтэлжээ.
400 мянга гаруй хүний материалыг эрдэмтэд судалсны эцэст дүгнэлтээ хийсэн юм байна. "Тогтмол алхаж зугаалдаг хүмүүс бусдаас 16 жилээр илүү насалж байгааг тогтоолоо. Түүнчлэн өдөрт 1 удаа 30 минут идэвхтэй алхах нь теломерын (хромосомын үзүүр дээрх хэсгүүд) өсөлтийг дэмждэг аж. Чухам энэ теломерын уртын хэмжээнээс бие организмын хөгшрөх явц хамаардаг. Теломер хичнээн урт байх тусам биологийн нас нь бага байдаг" хэмээн мэргэжилтнүүд ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top