өдөр
шөнө
×

Хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг 2 хүнс

Хавдар, хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг, хамгийн аюултай, канцероген бүхий 2 хүнсийг эрдэмтэд нэрлэлээ. Канцероген 2 янз, нэг бол угаасаа тус хүнсэнд агуулагддаг эсвэл шарах, халааж түлэх зэргээр дулааны боловсруулалт буруу хийх үед үүсдэг. Чухам канцероген бодисууд л эсүүдийн мутаци, хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд аль хэдийн нотолсон. Мэдээж, хавдар ба хорт хавдар үүсэхэд удамшил, байнгын стресс, хөдөлмөрийн хортой нөхцөл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ л хоол хүнс ялангуяа канцерогентэй хүнс нь хорт хавдар үүсэхийг түргэсгэж, биеэр тархахыг хурдасган сүүлчийн үе шат хүртэлх хугацааг богиносгох зэргээр сөрөг нөлөөтэй болохыг  эрдэмтэд нотолжээ. 
1. Хэт боловсруулсан мах 
Энд хиам, зайдас, утсан мах, сервилад, шорлог зэрэг хүнс багтана. АНУ, Англи, Италийн эрдэмтдийн судалгаа туршилтаас үзэхэд хэт боловсруулсан маханд канцероген ихээр агуулагддаг, ялангуяа маш хямд үнэтэй нь бүр илүү хор хөнөөлтэй. Глутамат, будагч бодисууд, будаг бэхжүүлэгч гээд орцыг нь хараарай. Ер нь хүнс худалдаж авахдаа шошго, бүтцийг нь маш сайн судлах хэрэгтэй.
2. Элсэн чихэр
АНУ-д туршилтын үеэр хулгануудын хоолонд саахар, янз бүрийн амт оруулагч, эмульгатор нэмж ажиглажээ. Гэтэл мэрэгч амьтдын биед хавдар, эсүүдийн мутаци үүсэх нь улам хурдасч байв. Чухам элсэн чихрээс болж бүдүүн ба нарийн гэдэс, ходоод, хөхний хорт хавдар үүсэх явц түргэсдэг аж. Саахрын хэмжээ хэрэв нийт хоол хүнсний 20%-г эзэлдэг бол хүмүүс зүрх судасны өвчинд өртөх магадлал ихэсдэг болохыг өөр нэг судалгаа баталжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top