Псориаз (хайрст үлд): 10 ширхэг, том лаврын навчийг халуун саванд хийж дээр нь 0,5 литр халуун ус нэмж 2 цаг байлгаад шүүнэ. Энэ хандаас тал стаканыг өдөрт 3 удаа хоол идэхээс 20 минутын өмнө уугаарай.
Гайморит: 10 ширхэг лаврын навчийг 1 литр усанд хийж зөөлөн гал дээр 5 минут буцалгана. Гал дээрээс авч халуун уураар өөрийгөө 5 минутын турш утаж амьсгална, мэдээж энэ үед алчуураар толгойгоо бүтээх хэрэгтэй. Шаардлагатай бол давтана. Энэ арга хэмжээний дараа идээ бээр гадагшилдаг.
Үе мөчний өвчин, шөрмөс татах, саа өвчин, холгох (цоортол хэвтэх) үед: Лаврын навчийг жижиглэж бэлдээд 30 граммыг тасалж авна. Түүн дээр 200 грамм маалингын тос (наранцэцгийн тос байж болно) нэмж 7-10 өдрийн турш дулаан газар байлга. Эсвэл 1 цагийн турш усны ууранд бүлээсгэнэ. Дараа нь шүүж аван гадуур түрхэж, арчиж хэрэглэнэ.