өдөр
шөнө
×

Өнөөдөр Астмын эсрэг дэлхийн өдөр

Астмын эсрэг дэлхийн өдрийг (World Asthma Day) жил бүр 5-р сарын эхний мягмар гарагт тэмдэглэдэг уламжлалтай. Астм буюу гуурсан хоолойн багтраа өвчнөөр өнөөдөр дэлхийн 360 сая хүн шаналж байна, агаарын бохирдлын улмаас сүүлийн үед энэ тоо улам нэмэгдэх шинжтэй болжээ. Агаарын бохирдлоос гадна тамхи, буруу хооллолт, харшил, бронхын үрэвсэл, амьдралын нөхцөл, цаг уур, ажил зэрэг олон хүчин зүйлс астм үүсэхэд нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд үздэг. Түүнчлэн зарим хүний хувьд энэ бол гений өвчин. Орчин үед тусгай ингаляци, дааврын бус эмийн тусламжтай энэ өвчнийг эмчилж байна. Астм аль ч насанд тусах магадлалтай, гэхдээ бяцхан хүүхдүүд илүү их өвчилдөг. Астмтай нийт өвчтөний тал нь 10 хүртэлх насандаа туссан байдаг аж. 
Астмын эсрэг тэмцэл амжилтад хүрэхэд дараах 3 нөхцөл нөлөөлдөг гэж “The Global Initiative for Asthma” олон улсын байгууллага үзжээ. 
1. Өвчнөөс сэргийлэхэд анхаарах ёстой. Төр засгийн түвшинд агаарын бохирдлыг бууруулах, тамхидалтыг багасгах, амьдралын эрүүл хэв маягийг сурталчлах арга хэмжээ авах ёстой.
2. Өвчнийг оношлох, эмчлэх үр өгөөжтэй аргыг нэвтрүүлж нийтэд хүртээмжтэй болгох ёстой.
3. Эрдэм шинжилгээний судалгаа явуулах хэрэгтэй. Астм үүсдэг шалтгааныг эрдэмтэд бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, түүнчлэн эмчилгээний аргачлалыг сайжруулах хэрэгтэй. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top