өдөр
шөнө
×

Шарсан хоол сэтгэцэд сөрөг нөлөөлдөг

Та бидний сэтгэцийн эрүүл мэндэд хоол тэжээл маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг саяхны судалгаа баталлаа. Хятадын Жэцзяны их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсны эцэст “Шарсан хоол байнга идэх нь түгшүүр, сэтгэл гутралын түвшнийг нэмэгдүүлэх хандлагатай” гэж дүгнэжээ. Гол хүчин зүйлсийн нэг нь акриламид. Энэ бол органик талст нэгдэл бөгөөд хоолыг шарах үед үүсдэг, улмаар хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх магадлалтай. Данио загасан дээр туршилт явуулахад акриламидын нөлөөгөөр шинэ усан сан, талбайг судлах, танилцах гэсэн тэдний тэмүүлэл оролдлого буурсан төдийгүй "нийтэч" байхаа больжээ. Түүнээс гадна акриламид хэрэглэснээр “tjp2a” уургийн экспрессийг дарамталдаг аж, гэтэл энэ нь гематоэнцефалик саадын нэвтрэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, тархи нь янз бүрийн сөрөг хүчин зүйлст эмзэг, өртөмтгий болох  хандлагатай. "Шинэ судалгааны ачаар фри төмс иддэг хүмүүст ийм шинж тэмдэг илүү хурц тод илэрч буйг тогтоосон. Иймээс сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд шарсан хоолныхоо хэмжээг аажмаар бууруулахыг зөвлөж байна" гэж эрдэмтэд мэдэгдлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top