Хятад улсын эрдэмтэд шарталт тайлдаг эм бүтээж хулгана дээр туршсан тухай “Microbiology Spectrum” сэтгүүл мэдээллээ. Гений өөрчлөлттэй пробиотик бүхий эм уусан хулгануудыг ийм эм өгөөгүй мэрэгч амьтадтай харьцуулж үзэхэд согтууруулах ундаа хэрэглэсний дараа амархан нөхөн сэргэж байснаар барахгүй бие организмд үзүүлэх таагүй уршиг дагавар бага байжээ. “Энэхүү пробиотик нь алкоголийг шингээдэг, ийм учраас цусанд хортой бодисууд орох нь багасч байлаа. Үүний дүнд бараг шартахгүй, шинж тэмдэг ч илрэхгүй, бие махбодь нөхөн сэргэх хугацаа богино. Одоо энэ эмийг сайн дураар туршилтад хамрагдах хүмүүс дээр туршихаар бэлдэж байгаа” хэмээн хятад эрдэмтэд ярилаа.