Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр COVID 19-н эсрэг тэмцэх 2023-2025 оны шинэ стратегиа танилцууллаа. “Хөтөлбөрийн гол зорилго нь коронавирүсийн Цар тахлын Онцгой байдлыг дэлхийн бүх оронд дуусгавар болгох, цаашид онцгой байдлын үеийн яаралтай арга хэмжээг цуцалж үүний оронд өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулж коронавирүсийн нөхцөл байдлыг цогцоор тогтвортой удирдахад шилжих ёстой. Ковидын өвчлөл, нас баралтын 7 хоног тутмын тоо хэдий Цар тахал дэгдсэнээс хойш хамгийн доод түвшинд ирсэн ч “SARS-CoV-2”-р халдварлах, дахин халдварлах, мянга мянгаар нас барах тохиолдол бүртгэгдсээр байна” хэмээн тус газрын илтгэлд дурджээ. Дашрамд дурдахад, ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейесус 4 сарын сүүлээр мэдэгдэл хийхдээ 2023 онд Онц байдлыг цуцална гэж найдаж байгаа талаар ярьсан билээ.
“Дэлхий даяар ковидын улмаас нас барах нь сүүлийн сард 30% буурсан бол халдварын хэмжээ 17% багасчээ. Тодруулбал, сүүлийн 4 долоо хоногт 2’779’198 халдвар бүртгэгдэж 17’459 хүн ковидоор нас барлаа” хэмээн ДЭМБ мэдээлэв.