Куркума бол халуун ногоо, олон ашигтай шинж чанартай эмийн ургамал. Витамин, минералаар баялаг учраас түүнийг өдөр тутам тал цайны халбагыг хэрэглэвэл зохино, мэдээж, сөрөг заалт байхгүй бол. Тухайлбал, цөсний хүүдий өвчилсөн бол куркум огт болохгүй. Куркум бол байгалийн антибиотик бөгөөд гэдэсний бичил орчныг идэвхжүүлж хоол боловсруулалтыг сайжруулдаг, элэгт сөрөг нөлөөгүй. Ядарч сульдсан биед тустай, дулаацуулж цус цэвэрлэнэ. Куркума мөн даралтыг хэвийн болгож саахарын түвшин ба холестериныг бууруулж, дархлааг бэхжүүлэн бодисын солилцоо ба цусны эргэлтийг сайжруулж өвчнийг намдааж жин хаяхад тусална. Түүнчлэн куркум бол сайн антиоксидант.
Ханиад эмчлэх: Тал цайны халбага куркумыг 1 стакан буцалсан усанд хийж дээр нь цагаан гаа (имбирь), чихэр өвсний үндэс, зөгийн бал нэмнэ.
Зайлах: 1 стакан усанд чимх давс, чимх куркум хийж хутгана. Энэ уусмалыг хөх няц болсон газарт түрхэж, арьс үрэвссэн үед зайлах сайн.
Саахрын түвшнийг бууруулах: Хоол идэхээс 5 минутын өмнө тал цайны халбага куркумыг их хэмжээний устай уувал сайн.
Мастопати: Шөнө унтахын өмнө тал цайны халбага куркумыг 1 цайны халбага касторовын тостой хольж түрхэнэ.
Нойргүйдэх үед: Тал цайны халбага куркум дээр 1 цайны халбага гаа (мята) хийж 1 стакан сүүнд буцалгана. Дээр нь зөгийн бал нэмж, чимх фенхель, чимх кардамон хийгээрэй.