өдөр
шөнө
×

Ус уухын ашиг тус

---Оросын дотоод шүүрлийн эмч Павловагийн зөвлөгөө--- 

Та өөрийн биеийн 1 кг-т 30мл ногдох хэмжээний ус ууж байвал зохино. Ямартай ч өглөөг бүлээн, аяга усаар эхлүүлж хэвшээрэй, 37-45 градус орчим. Аяга усыг нэгмөсөн залгилж болохгүй, бага багаар удаан уух хэрэгтэй. Ус ууж сурах амархан. Болж өгвөл өглөөний унд, юм идсэний дараа тал аяга ус уу. Мөн ажлын ширээн дээр лонх ус тавь, ойр ойрхон ганц нэг балгасаар та өдрийн турш өөрөө ч мэдэлгүй 1,5 литр уучихна. Эхний үед гар утсан дээрээ цаг тутам сэрүүлэг тавьж болно, тэгээд 1 цаг болоод л тал стакан бүлээн ус уу.  Таны бие махбодь ийм хэмнэлд дорхноо л дасна. Харин хийжүүлсэн ус хэрэггүй. Түүнээс гадна кофе, цай уусны дараа стакан ус уухыг хичээ. Яагаад гэвэл кофе бол усыг гадагшлуулдаг, иймээс энэ усаа тогтмол нөхөх ёстой. Цай харин бага хэмжээгээр усыг гадагшлуулдаг, гэсэн ч ялгаагүй нэг ёсны шээс хөөгч. 
Ер нь "ус бол эм" гэж өөртөө итгүүл. Та өвдсөн үедээ эмчийн зааврын дагуу эм уудаг, цагаар уудаг. Харин ус бол та бидний бие махбодийн эс бүрд хэрэгтэй амин чухал "эм". Тиймээс усыг тогтмол уугаарай. Хэсэг хугацааны дараа та өлсөх мэдрэмж буурах, нүүр арьсны байдал толийж сайжрах, нервтэлт багасах зэрэг эерэг өөрчлөлтийг анзаарна. Гэхдээ зарим өвчний үед ус ууж болохгүй, жишээ нь зүрхний дутагдал, бөөрний эмгэг өвчин.... Тиймээс архаг хууч өвчтэй хүмүүс эмчилдэг эмчтэйгээ зөвлөлдөх ёстой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top