өдөр
шөнө
×

Далай лам мөнх залуу наслах нууцын тухай ярилаа

Дээрхийн гэгээнтэн Далай ламаас сурвалжлагч “Та 3 жилийн дараа 90 нас хүрнэ, гэтэл наснаасаа их залуу харагдах юм аа. Та мөнх залуу насны нууцаасаа хуваалцана уу” гэж асуув. Далай лам “Оюун санаа, ухамсраа дасгалжуулах нь залуу насаа уртасгах, саруул ухаанаа хэвээр хадгалахад хэрэгтэй. Миний нүүр царай яагаад залуу харагддаг вэ гэвэл би өөрийн ухамсраа хөгжүүлэхийн төлөө ажилладаг, мөн оюун санаагаа үргэлж амар тайван, амарлингуй төлөв байдалд байлгахыг хичээдэг. Түүнээс гадна би өдөр бүр бясалгадаг. Бясалгал бол өөрийн ухамсрыг амарлиулж захирахад тусалдаг юм... Ер нь амьсгалын дасгалуудыг тогтмол хийж байвал эрүүл мэндэд нэн ашиг тустай, энэ бол эм уулгүй биеэ эрүүл саруул байлгах арга гэж хэлж болно” хэмээн зөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top