өдөр
шөнө
×

Шимэгч хорхой үүрлэсэн шинж тэмдэг

Жилд 2 удаа цагаан хорхой зэрэг шимэгчдийг илрүүлэх шинжилгээ өгөхийг хичээ. Шимэгч хорхой зөвхөн өөрт таатай нөхцөлд амьдардаг, жишээлбэл ходоодны хүчил буурах, дархлаа буурах, бичил орчин өөрчлөгдөх.... Мал, загасны мах зэргийг сайтар боловсруулж идэх хэрэгтэй, жишээ нь гол мөрний загасны 90% нь гельминтээр халдварласан байдаг. Биед шимэгч үүрлэсэн шинж тэмдгийг доор дурдав, гэхдээ зарим нь өөр бусад өвчний үед ч илэрдэг. Иймээс зөвхөн эмнэлэгт шинжилгээ хийсний дараа  онош тавигдана гэдгийг бүү март. 
- хошного загатнах, ялангуяа шөнө эсвэл өглөөгүүр.
- нойрондоо шүдээ хавирах. 
- унтаж байхад эсвэл өглөө шүлс гоожих
- гэнэт турах, биеийн жин нормд хүрэхгүй байх, жин нэмэхээ болих. 
- арьсан дээр харшил гарч туурах. 
- гэдэс дүүрэх, гэдэс гүйлгэх, эсвэл өтгөн хаталт ба чацга алдалт ээлжлэх. 
- архаг цус багадалт.
- лимфаденопати удаан үргэлжлэх, ялангуяа гэдэс хэвлийд. 
- байнга өвчин тусах, дархлаа буурах. 
- хүйсний хавьцаа гэдэс өвдөх. 
- толгой өвдөх, цочир уурлах, шалтгаангүй нервтэх. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top