өдөр
шөнө
×

Хими цэвэрлэгээ эрүүл мэндэд нөлөөлдөг гэв

Америкийн эрдэмтэд шинэ судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. “Хими цэвэрлэгээнд ашигладаг химийн бодис нь хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх магадлалтай. Трихлорэтилен (TCE) бодисыг хими цэвэрлэгээнд ашигладаг, ялангуяа угаалгын нунтагаар арилдаггүй толбыг арилгахад түүнийг хэрэглэдэг. Гэтэл энэ бодис нь Паркинсоны өвчин тусах эрсдэлд хүргэдэг гэсэн дүгнэлтэд бид хүрлээ. Зарим тохиолдолд “ТСЕ” бодис нь 40 жилийн дараа ухаан санаа муудахад хүргэж байв. Ийм учраас энэ бодисыг хими цэвэрлэгээнд ашиглахыг бүрэн хориглох ёстой. Түүнчлэн энэ аюултай бодис нь хөрсний ус, агаар, хөрс шороонд хадгалагдаж үлдэх нь гарцаагүй, тиймээс ирээдүйд Паркинсоны өвчний нөхцөл байдал муудах шинжтэй” хэмээн АНУ-ын Рочестерийн их сургуулийн эрдэмтэн судлаачид мэдэгдэв. Тэдний судалгааны дүнг “The Journal of Parkinson's Disease” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top