өдөр
шөнө
×

Даралт ихэсгэдэг хүнсний тоонд кимчи ордог

Артерийн даралт ихэсгэдэг хүнсний тухай “Daily Express” сонины нийтлэлд дурджээ. “Хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг зарим хүнс цусны өндөр даралтыг өдөөгч болдог. Ялангуяа давс их агуулдаг бүтээгдэхүүн их аюултай. Мөн кимчи хэтрүүлж хэрэглэж болохгүй. Олон мэргэжилтэн энэ кимчийг эрүүл мэндэд ашигтай гэж тооцдог. Гэвч солонгос гал тогооны гол бүтээгдэхүүн болох кимчи нь ферментжүүлсэн ногоо. Өөрөөр хэлбэл, хятад байцааг хурц, халуун ногоотой дарж бэлддэг. Дасал болоогүй хүмүүст урьдаас тааварлашгүй байдлаар үйлчилж мэднэ, тэгээд ч маш их давстай. 1 порц нь 2 грамм давстай, энэ бол хоногийн хэрэглээний гуравны нэг гэсэн үг. Давс бол даралт ихэсгэдэг маш аюултай хүчин зүйл гэж тооцогддог. Түүнчлэн давсалсан өргөст хэмх, загас, утсан хиам зэрэг нь маш их давсыг агуулдаг. Эдгээр хүнсийг тогтмол хэрэглэдэг бол даралт ихэсч зүрх судсанд их ачаалал ирнэ, бас үе мөч өвддөг болно. Артерийн даралтад нөлөөлдөг хүнсний тоонд лаазалсан хүнс, жүүс, кокосын масло, оливк ордог” хэмээн хоол зүйч Хобсон сэрэмжлүүллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top