өдөр
шөнө
×

ДЭМБ: Саахар орлуулагч нь инсультын эрсдэлийг 19% ихэсгэдэг

“Саахар орлуулагч нь биеийн жин бууруулахад тус болдоггүй төдийгүй удаан хугацаагаар хэрэглэхэд хор хөнөөл учруулж болзошгүй гэж манай шинжээчид дүгнэсэн. Саахар орлуулагчийг байнга хэрэглэхэд 2-р төрлийн чихрийн шижин тусах эрсдэлийг 23-24% нэмэгдүүлдэг, мөн зүрх судасны өвчин тусах эрсдэлийг 32%-иар ихэсгэдэг. Тухайлбал, саахар орлуулагчийн улмаас инсульт тусах эрсдэл 19%-иар нэмэгджээ...  Дүгнэлт гаргахын тулд мэргэжилтнүүд 283 судалгааны үр дүнг нэгтгэж авч үзсэн... Хиймлээр гаргаж авдаг саахар орлуулагчийг жимс жимсгэнээр орлуулах хэрэгтэй гэж мэргэжилнүүд зөвлөж байна. Гэхдээ энэ зөвлөгөө нь чихрийн шижинтэй хүмүүст хамаарахгүй. Түүнчлэн эдгээр судалгааны үеэр нөлөөллийн бүх хүчин зүйлийг тооцон үзээгүй байх магадлалтайг анхааралдаа авна уу” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын илтгэлд дурджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top