өдөр
шөнө
×

Дэлхийн гар угаах өдөр гэж бий 

---Оросын эмч-дерматолог Наталья Дмитриевскаягийн зөвлөгөө.---

Гар угаах ямар чухал болохыг хүн бүр мэднэ. Аюулт өвчний бактери, вирүсээс сэргийлж өдөрт хэдэн удаа гараа савандаж угаах ёстой. Гараа тогтмол угаасны ачаар гэдэсний халдварт өвчин тусах эрсдэл 30% буурдаг. Иймээс хоол бэлдэхийн өмнө, хоол идэхийн өмнө ба дараа, түүхий мах ба загасанд хүрсний дараа, гаднаас орж ирээд, мөн олон нийтийн газраар явах ба нийтийн тээврээр зорчсоны дараа, жорлонд орсны дараа, гэрийн тэжээмэл амьтанд хүрч илсэн бол, эмнэлгээс ирсний дараа заавал гараа угаа.
Ингэснээр ханиад томуу, коронавирүс зэргээс сэргийлэх төдийгүй илүү ноцтой, хүнд өвчнөөс өөрийгөө хамгаалах юм. Тухайлбал, чухам гараа тогтмол угааж байснаар шар өвчин, холер, хатгаа, ханиад томуу, грипп, гэдэс гүйлгэлт зэргээс сэргийлэх боломжтой. Яагаад гэвэл, хаалганы бариул, гар утас, компьютерийн гар ба хулгана, цахилгаан шатны болон мөнгөний автоматын товчлуур, мөнгөн дэвсгэрт, гэрийн тэжээмэл амьтан, жорлон, нийтийн тээвэр гээд хаа сайгүй аймшигтай бактериуд бий.
Гар угаах үед ус нь арьсны бохирдсон болон үхсэн эс, эдүүдийг арилгаж зайлуулан шар үсний сүвийг нээж таагүй үнэрийг арилгадаг. Гараа дор хаяж 20-30 секунд савандаж үрж угаах ёстой. Дараа нь цаасан алчуураар арчвал бүр сайн, учир нь эмгэг нян бактериуд хуурай арьсан дээр бараг тогтохгүй. 
Сонирхуулахад, Дэлхийн гар угаах өдөр гэж байдаг. Анх 2008 оны 10 сарын 15-нд НҮБ-ын Хүүхдийн сан ийм өдрийг санаачилжээ. Яагаад гэвэл ядуу орнуудад хүүхдийн нас баралт маш өндөр байсныг бууруулахаар ийм арга хэмжээ авчээ. Ингээд дэлхийн 70 гаруй улс 120 сая хүүхдээ гараа савандаж угааж сургасан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top