өдөр
шөнө
×

Нуруунд халтай 4 байрлал

Та бид өдөр бүр, өдөрт хэдэн удаа иймэрхүү 4 байрлалд байж хэвшил болжээ, гэтэл үүнээс болж нуруу өвдөж болзошгүй аж. 
1. Жолоо барихдаа эвхэрч бөгтийх
Хэрэв энэ байрлалд их удаан байвал нуруунд маш хортой. Машин жолоодох үед нуруунд ирэх ачааллыг бууруулахын тулд суудлын түшлэгээ жаахан хойш налуу болгох хэрэгтэй. Та нуруугаа суудлын түшлэгт сайн шахаж өвдгөө гуяны байрлалаас жаахан доош болго, жолоо харин нүдний түвшнээс арай доогуур байх ёстой. Алс хол газар явах бол үе үе зогсч нуруугаа амрааж байгаарай. 
2. Компьютерын ард бөгтийж суух
Чих, мөр, ташаа нэг шугаманд байж хөлийн ул шалан дээр, ташаагаа сандлын түшлэгт  нааж сууна. Компьютерийн дэлгэц нүдний түвшинд байрлах ёстой. Өдрийн турш тогтмол завсарлаж суниа, эсвэл дасгал хийж хэвшээрэй.  

3. Гар утсаа буруу хэрэглэх 
Та бид зогсч гар утсаа ширтэхдээ толгойгоо урагш тонгойлгон хүзүү, нуруундаа их ачаалал өгдөг. Иймээс зогсох буюу явуут дунд утсаа бүү шалга. Эвтэйхэн суух боломжтой газарт очоод утсаа нүдний түвшинд аваачиж дэлгэц рүү харах ёстой. Хэрэв зогсч байгаад утсаа үзэх шаардлага гарвал нуруу ба толгойгоо хананд тулгаж зогсох хэрэгтэй, энэ үед доош тонгойж болохгүй зүгээр л гар утсаа нүдний түвшинд аваачих ёстой. 
4. Буйдан дээр суунгаа унтах 
Ажлын дараа зурагт үзэнгээ диван, буйдан дээр унтах нь элбэг тохиолддог. Гэтэл энэ үед биеийн буруу байрлалаас болж хүзүү, нуруу өвдөж сэрэх нь бий.  Иймээс хэвтээ байрлалд унтаж сур. Болж өгвөл ортопед матрацан дээр ортопед дэртэй унтаарай. Хэрэв та хажуугаараа харж унтах бол өвдөгний завсар хавтгай дэр хий, энэ нь биеийн төрөлх байдлыг хадгалахад тустай. Харин дээш харж унтахыг хүсвэл дэрээ өвдөгний доор хийвэл сайн. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top