* Кешью самрыг ханиад томуу, бронхит, чихрийн шижин, астм зэрэг өвчнөөс сэргийлэх зорилгоор идэж болно. Өдөрт 2-3 ширхэг идэхэд хангалттай. Харин зүрх судасны өвчин, гиповитаминоз, цус багадах үед өдөрт 2-3 удаа тус бүр 2 ширхэгийг хэрэглэ.
* Бразил самрыг зарим оронд хараа сайжруулах, катарактаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Мөн үргүйдлийг эмчлэхэд ашигладаг аж. Эдгээр тохиолдолд бразил самрыг өдөрт 2 удаа тус бүр 1 ширхэгийг иднэ. Бэлгийн чалх буурсан бол, мөн түрүү булчирхайн аденомоос сэргийлэхийн тулд 14 хоногийн турш өдөрт 2 удаа тус бүр 2 ширхэг самар (бразил) иднэ. Гэхдээ хоолны завсар хооронд хэрэглэх ёстой. Дараа нь 10 өдөр завсарлаад дахиад идэж болно.