өдөр
шөнө
×

Соронзон шуурга хүнд сөргөөр нөлөөлдөг

“Эрдэмтэд өмнө нь соронзон шуурга хүний бие махбодид ямар ч нөлөө үзүүлдэггүй гэж үзэж байсан. Харин сүүлийн үеийн судалгаануудаас үзэхэд соронзон шуурга нь хүний цусны судсууд, зүрх, тулгуур эрхтэнүүд төдийгүй сэтгэц, сэтгэл санааны байдалд ч нөлөөлдөг болох нь тогтоогдлоо. Нарны салхи нь дэлхийн соронзон талбайд нэвтрэх үед соронзон шуурга үүсч хүмүүсийн бие махбодид нөлөөлдөг. Хүмүүс энэ үзэгдэлд дасан зохицсон ч нөлөөлөл үйлчлэлийг нь мэдэрсээр байгаа. Соронзон талбай хэлбэлзэхэд эсүүд хариу үйлдэл үзүүлдэг, яагаад гэвэл тэдгээр нь өөрийн цэнэгтэй. Эсүүд өөрийн хэмнэлд “ажиллаж” дассан, харин хүчтэй соронзон шуурганы үед энэ хэмнэл алдагдаж “хазайж” улмаар системд өөрчлөлт орж зүрх судасны асуудал өдөөх нь бий. Соронзон талбай нь цусны улаан биетүүдийг “наалдуулах” гэж оролддог тул өтгөрөл үүсч цусны урсгалыг блоклох, даралт өндөрсгөж инфаркт ба инсульт үүсгэх аюултай. Мөн соронзон шуургаас болж яс ба үе мөч, булчин өвдөж магадгүй” хэмээн гелиобиологч Т.Бреус мэдэгдлээ. Харин анагаах ухааны доктор Смита Бхандари “Соронзон шуургатай үед анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, нойргүйдэх эсвэл нойрмоглох, толгой өвдөх, ходоод хямрах, чих шуугих, хөл гар хүйтэн байх эсвэл хөлрөх, цочир ууртай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг... Энэ үед биед адреналин, окситоцин дааврууд ялгарч амьсгал ба зүрхний агшилт хурдасч цусны даралт ихсэх нь бий.... Даралт ихэддэг хүмүүс соронзон шуургатай үед ус ахиу ууж, давсны хэрэглээг багасгах хэрэгтэй. Даралт, пульсээ тогтмол үз. Дур мэдэн эм ууж болохгүй, заавал эмчийн заавраар хэрэглэ” хэмээн зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top