Амьдралын чанараа сайжруулъя гэвэл Японы Кайзен аргыг туршаад үз. Завгүй, ажил ихтэй хүнд ч өдөрт 5 минут олдож таараа. Турах, гадаад хэл сурах, тамхинаас гарах, илүү их мөнгө олох.... гээд юуг ч энэ аргаар хийж эхэл.
- Өмнөө зорилго тавь.
- Үйл хөдлөлийн төлөвлөгөө гарга.
- Бодол санаагаа цэгцэл.
- Нэг ч өдөр өнжиж болохгүй.
- Санасан бодсон зүйлээ яаралгүй, аажмаар хэрэгжүүл.
Доорх 2 аргын аль нь илүү үр өгөөжтэй байж 100% үр дүн өгөх вэ?
1. Хүчтэй үсрэлт хийхээр бүтэн жил хүчээ хуримтлуулж бэлдэх.
2. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бүтэн жилийн турш өдөр бүр бага багаар хөдлөх.
Жишээ нь та гоё бие галбиртай болох дасгал хийх гээд амжихгүй байна уу? Өдөр бүр өөртөө 5 минут гаргаж энгийн дасгалаас эхэл. Аажмаар ачааллаа нэмж дасгал хийх цагийг уртасгаарай. Нэг л өдөр та бие тань өөрчлөгдөж хувиран гоё сайхан болсныг анзаарах болно. Дасгалыг (эсвэл үйлдэл) тогтмол, чанартай хийх нь хэр хугацаанд хийснээс илүү чухал.