өдөр
шөнө
×

Витамины хомсдол үүссэн 5 шинж тэмдэг

---Оросын нутрициологч эмч Игорь Строковын зөвлөгөө---
Витамины хомсдол хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлж янз бүрийн хүндрэл үүсгэх магадлалтай. Иймээс доор дурдсан 5 ерөнхий шинж тэмдэг илэрвэл хоолны цэсэндээ өөрчлөлт оруулах ёстой, эсвэл нэмэгдэл витаминыг эмчийн заавраар хэрэглээрэй. 
* Арьс хуурайших: Хуурай арьс, арьс хогжрох хуулрах, загатнах зэрэг нь биед тодорхой витамин, минерал дутагдаж буйн илрэл. Жишээ нь D витамин. 
* Аманд яр шарх үүсэх: Бие организмд витамин, минерал хангалтгүй байвал аман дотор шархлаа үүсч ам “хагарах” нь ажиглагддаг. Жишээ нь төмрийн дутагдал. 
* Буйлнаас цус гоожих: С витамины хомсдолоос болж буйлнаас цус гоожиж болзошгүй. С витамин бол дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн шарх эдгэхэд тустай. Энэ витамин мөн антиоксидант шиг үйлчилж эсүүдийн гэмтлээс сэргийлэхэд тусалдаг. 
* Яс өвдөх: Энэ нь D витамины дутагдалтай холбоотой байж мэднэ. D витамин мөн бие организм дахь кальци, фосфатын хэмжээг зохицуулахад маш чухал үүрэгтэй бөгөөд таны яс, шүд, булчинг эрүүл байлгадаг.
* Үс унах: Энэ бол төмөр, биотин, цайрын түвшин доогуур байгааг илэрхийлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top