өдөр
шөнө
×

Хятад байцаа бол зүрх, гэдсэнд сайн

Хятад байцаанд уураг, нүүрс ус, өөх тос, органик хүчлүүд, В бүлгийн витаминууд, мөн А болон С, Е, РР витамин агуулагддаг. Түүнд бас  кальци, кали, төмөр, натри, магни, марганец, фтор, фосфор зэрэг микро элементүүд бий. Хятад байцаа эслэгээр баялаг, ялангуяа навчны цагаан хэсэг нь. Харин эслэг бол бие махбодийн хувьд байгалиас заяасан “цэвэрлэгч”, иймээс гэдэсний ханыг цэвэрлэж хэрэггүй бүхнийг гадагшлуулдаг. 
Хятад байцаа зүрхэнд сайн, яагаад гэвэл цусны улаан ба цагаан биетүүд үүсэхийг эрчимжүүлдэг. Энэ байцаа ялангуяа 55+ насныханд их тохиромжтой. Даралт ихсэх эсвэл ямар нэг орцоос болж хоол шингэхгүй байх тохиолдолд зүрх ба гэдсийг эмчилнэ. Түүнчлэн хятад байцаа илчлэг багатай учраас хоолоо сойж байгаа хүмүүст тохиромжтой. Гэхдээ гастрит, ходоодны шарх, хүчиллэг ихтэй бол түүнийг хэрэглэж болохгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top