Хөмсөг хооронд үрчлээ үүсэх нь элбэг тохиолддог. Нүүрний энэ хэсэгт урвуу гурвалжин шиг булчин бий, түүнийг тогтмол арчилж тордон тос түрхэх нь төдий л сайн үр дүн өгдөггүй. Иймээс хөмсөг хооронд үүссэн үрчлээг багасгаж арилгая гэвэл дараах дасгалыг тогтмол хийхийг зөвлөж байна.
- Дээрх зурагт үзүүлсэн шиг хөмсөгний дээхэн талд гарын хуруунуудаа тавьж дарна.
- Гарын хуруунуудаараа энэ хэсэгт сайн дарж өгөнгөө хөмсгөө зангидах гэж оролдох хэрэгтэй. Энэ үед гарын хуруунууд эсэргүүцэл үзүүлэх ёстой.
- Энэ байдалд 15-20 секунд гар, хөмсгөө байлгана.
- Дараа нь биеэ сулла. Ингээд энэ дасгалыг 4-5 удаа давтан хийгээрэй.