Хоол хүнсээс хуванцар илэрдэг бас нэг шалтгаан бол ганпанз буюу мах, ногоо хэрчдэг хавтай тавцан байх магадлалтай тухай эрдэмтэд мэдэгдлээ. АНУ-ын Химийн нийгэмлэгийн эрдэмтэд “Мах, ногоо хэрчдэг гампанз бол сая сая ширхэг бичил хэсгүүд ялгарах эх үүсвэр болж байгааг манай судалгаа олж тогтоолоо. Эдгээр бичил хэсэг дараа нь хоол хүнсэнд ордог” хэмээжээ. Тэдний судалгааны дүнг “Environmental Science & Technology” сэтгүүл нийтэлсэн аж. Судалгаанд 6 хүн сайн дураар оролцжээ. Тэд лууванг төрөл бүрийн ганпанз дээр янз бүрээр хэрчиж жижиглэв. Дараа нь химич эрдэмтэд бичил хэсгүүдийг цуглуулж судаллаа. "Ганпанз дээр жилд 14-71 сая бичил хэсгүүд үүсдэг, энэ тоо хэрчих хэлбэр болон ганпанзын материал, ямар хүнс зэрэг олон нөхцөл байдлаас хамааран өөрчлөгддөг. Сонирхолтой нь, модон ганпанзаас хамгийн их микро хэсгүүд ялгарч байв. Тодруулбал, модон гадаргуугаас ялгарах бичил хэсгүүд нь хуванцар ганпанзаас 4-22 дахин их байсан. Эдгээр бичил хэсэг хэр аюултайг тодруулахын тулд лабораторийн нөхцөлд оготно хулгана дээр туршиж үзлээ. Гэсэн ч тэдгээр нь оготно хулганы эсүүдийн амьдрах чадварт онц нөлөө үзүүлээгүй. Гол аюул гэвэл ганпанзын гадаргуугаас ялгардаг бичил хэсгүүд нь агаарыг бохирдуулж байна" гэж эрдэмтэд дүгнэжээ.