өдөр
шөнө
×

Эмчилгээнд улаан манжингийн шүүс ашигладаг болно

“Улаан манжингийн шүүс (хүрэн манжин, свекла, beet) бол зүрх судасны системд сайн. Түүнийг өдөр бүр хэрэглэхэд зүрхний дайрлага болох эрсдэл буурч байгааг манай судалгаа баталлаа.... Стенд  суулгасан стенокарди өвчтэй хүмүүс 6 сарын турш өдөр бүр улаан манжингийн шүүс хэрэглэснээр дахиж дайрлага тусах эрсдэл буурсан. Стенокардитай стент суурилуулсан 300 өвчтөний 16% нь 2 жилийн хугацаанд зүрхтэй холбоотой ноцтой асуудалтай тулгарч заримд нь дахин давтан ажиллагаа хийх шаардлага гарсан. Харин өвчтөнүүд өдөр болгон улаан манжингийн шүүс уудаг болсны дараа энэ үзүүлэлт 7% болж буурчээ. Ингэж нөлөөлсөн шалтгаан бол улаан манжинд органик бус нитрат буюу азотын хүчлийн давс агуулагддаг. Энэхүү тэжээлийн бодис нь бактериудын үйлчлэлээр аманд нитрит болж хувирдаг ба дараа нь бие организмд азотын оксидын сигналын молекул (NO) болж хувирна. Чухам “NO” нь өвчтөнүүдийн цусны судсуудад эерэг нөлөөлөл үзүүлдэг.... Бид ойрын хугацаанд илүү өргөн цар хүрээтэй судалгаа явуулахаар төлөвлөж байна. Хэрэв амжилттай болбол стент суулгасны дараа  өвчтөнүүдийг улаан манжингийн шүүсээр эмчлэх болно” гэж Манчестерт болсон Английн Зүрх судасны нийгэмлэгийн хурал дээр тус улсын Зүрхний сангийн  эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top